Х.Клинтон дэлхийн хамгийн нөлөөтэй ээж
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон
2008.01.01

Х.Клинтон дэлхийн хамгийн нөлөөтэй ээж

Дэлхийд алдартай ''Forbes'' сэтгүүлийн харьяа ''Forbes Woman'' сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 ээжийг тодруулсан энэ оны жагсаалтаа нийтэлжээ. Жагсаалтыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тэргүүлсэн бол түүний араас Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф, "PepsiCo" компанийн захирал, дэд захирлын ээж Индра Индра Нуй оржээ. Тэд ээжүүдийн хөрөнгө, албан тушаал зэрэг бусдад нөлөөлж чадах байдлыг хэмжүүрээ болгожээ.

Түүнчлэн тэд "Хиллари Клинтон Америкийн улстөрийн амьдрал дахь хамгийн идэвхтэй улстөрчийн нэгд тооцогддог ч гэсэн ганц охин Челсидээ анхаарал хандуулахад их цаг гаргадаг. Тиймээс түүнийг бид тэргүүний ээжээр сонгосон. Бразилийн Ерөнхийлөгч нэг охин, нэг зээтэй. Тэр ч мөн охиддоо их анхаарал тавьж, сайн харж асардаг гэсэн" байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.