2012.04.02
Дэлхийн парламентчид Төв Африкт чуулж байна
Дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэдэг олон улсын нөлөө бүхий байгууллага-Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны ээлжит Ассамблейн чуулган жил бүр аль нэг улсад болж дэлхий дахины өмнө тулгамдаж буй улс төр, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, хүний эрх, эрх чөлөө зэрэг өргөн асуудлыг хэлэлцэж, засаглалын байгууллагуудад хандаж тодорхой чиглэл зөвлөмж гаргадаг уламжлалтай. Тус байгууллагын Ассамблейн ээлжит 126 дугаар чуулган Бүгд найрамдах Уганда Улсын нийслэл Кампала хотноо “Хууль тогтоох засаглал ба ард түмэн:-Заагийг арилгах нь” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болж байна.
Чуулганы үйл ажиллагаа үндсэндээ энэ долоо хоногийн лхагва гаригт эхэлж, энэ өдөр Ассамблейн санхүүгийн дэд хороо хуралдсан бол пүрэв, баасан гаригуудад Гүйцэтгэх хороо, Жендэрийн хамтын ажиллагааны бүлгийн хуралдаан болсон байна. Харин бямба гаригийн үдээс өмнө Эмэгтэй парламентчдын зохицуулах хороо, Хүний эрхийн хороо хуралдаж, мөн өдрийн орой Ассамблейн ээлжит чуулганы нээлтийн ажиллагаанд зориулсан ёслолын арга хэмжээ “Муньоно Спека” хэмээх амралтын газарт боллоо.
Ёслолын энэхүү арга хэмжээнд Бүгд Найрамдах Уганда Улсын Ерөнхийлөгч Ёвери Кагута Мусевени болон тус улсын парламентын тэргүүн, Засгийн газрын гишүүд болон ОУПХ-ны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүд, Ассамблейн ээлжит чуулганд хүрэлцэн ирсэн орон орны парламентын төлөөлөгчид оролцсон юм. Ёслолын ажиллагааны эхэнд Угандагийн хүүхэд багачууд өөрийн орны хүн ардын ёс заншил, үндэсний онцлог, соёл, уламжлалыг харуулсан дуу, бүжгийн үзүүлбэрүүдээс тоглож сонирхуулсны хөгжимд тус улсын Төрийн дуулал эгшиглэж ёслолын албан ёсны ажиллагаа эхэлсэн юм.Уганда Улсын парламентын спикер хатагтай Ребекка Кадага энд хэлсэн үгэндээ, ОУПХ анх байгуулагдсан цагаас хойш болсон 126 удаагийн чуулганы найман удаагийнх нь Африк тивд болсон нь чамбалахаар тоо юм.
Гэлээ ч дэлхийн нэр хүндтэй энэхүү байгууллагын ээлжит чуулганыг өөрийн эх оронд зохион байгуулахаар гаргасан тус улсын санаачлагыг дэмжиж гүн итгэл хүлээлгэсэн ОУПХ-ны Гүйцэтгэх хороо, төлөөлөгчдөө тэргүүлэн алс холоос зорьж ирсэн орон орны парламентын спикерүүд, нийт төлөөлөгчдөд талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тус улс үндэсний тусгаар тогтнолоо тунхагласны 60 жилийн ойн жил дэлхийн хэмжээний ийм том арга хэмжээг эх орондоо зохион байгуулж буйдаа баяртай байна гэдгээ хэллээ.
Тэрбээр тус улсын анхны эмэгтэй спикер юм байна.Угандагийн ард түмэн Олон улсын парламентын холбоо гэж сонссоноос биш чухамхүү ямар үүрэгтэй байгууллага болохыг мэддэггүй. Тиймээс энэ байгууллагын тухай ард түмэндээ сайн мэдрүүлж сонсгохоор Ассамблейн нээлтийн ажиллагаанд зориулсан ёслолын энэхүү арга хэмжээг үндэсний телевизийн сувгаар улс орон даяараа шууд дамжуулж байгааг зохион байгуулагчид нь хэлж байв. Тиймээс ч “Олон улсын парламентын холбоо Угандад тавтай морил, Африкийн сувд болсон Уганда та бүхнийг баяртай угтаж байна” гэсэн утгатай шинэ дуу зохиосныг хүүхэд багачууд нь дуулж сонирхуулсан юм.
Мөн ОУПХ-ны Ерөнхийлөгч ноён Абделуахад Ради хэлсэн үгэндээ, энэхүү чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаа Уганда Улсын парламент, ард түмэнд талархал илэрхийлээд олон улсын парламентчид жил бүр чуулж дэлхий дахины хүн ардын өмнө тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцэж санаа бодлоо нэгтгэдэг хэдий ч сэтгэл зовоосон асуудлууд байсаар байна. Үүний нэг илрэл нь Ойрхи Дорнод, Хойт Африкийг тойрсон асуудал юм. Хэдийгээр энэ үйл явдал эхэлснээс хойш бүтэн жил өнгөрч байгаа ч эдгээр бүсэд нааштай үр дүн багатай, хүний амь эрсдсэн, үймээн самуун үргэлжилсэн хэвээр байгаа тул энэ асуудалд онцгой анхаарч тодорхой шийдвэр гаргах цаг болсныг онцлож байв.
ОУПХ-ны энэ удаагийн ээлжит чуулганаар хууль тогтоох байгууллага болон ард түмний холбоог ойртуулах, хоорондын заагийг арилгахад чиглэсэн чухад асуудал хөндөж ярилцахаар болсон нь үнэхээр цаг үеэ олсон асуудал болохыг өнгөрсөн оны үйл явдлууд нотолж буйг Африкийн холбоонд суугаа НҮБ-ын тусгай элч Закиря Мубури-Муюта хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн тэрбээр энэ 2012 он нь Мянганы хөгжлийн зорилтуудыг хангахад шийдвэрлэх жил болж буйг тэмдэглээд цаашдаа дэлхийн улс орнууд энэ чиглэлээр хамтын ажиллагааны тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм гэдгээ хэлэв.
Дараа нь Уганда Улсын Ерөнхийлөгч Ёвери Кагута Мусевени ОУПХ-ын ээлжит Ассамблейн чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн парламентын тэргүүн нар, нийт төлөөлөгчдөд баяр хүргэж, чуулганы ажиллагаанд амжилит хүслээ.Төв Африкийн энэ улсын нийслэлийн “Кампала Серена” хурлын танхим болон “Империал Рояал” зочид буудалд таван өдөр үргэлжлэх энэхүү чуулганд Монголын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нар энэ удаагийн чуулганд оролцож байна. Манай парламентын төлөөлөгчид Ассамблейн чуулган болон зарим Байнгын хорооны хуралдаанд үг хэлж байр сууриа илэрхийлэх юм.
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ассамблейн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийг сонгож, Гүйцэтгэх хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж эхэлнэ. Мөн Энх тайван, олон улсын аюулгүй байдлын нэгдүгээр Байнгын хорооны хуралдаанаар “Сайн засаглалыг хөхиүлэн дэмжиж, хэрэгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах: Ойрхи Дорнод, Хойт Африкт болсон үйл явдлуудаас сургамж авах нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.