Цалин,тэтгэврийг нэмэхээр болов
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ. Ингээд "Төрийн албан хаагчдын цалин, ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг ирэх сарын 1-ээс нэмэгдүүлэх нь зүйтэй" гэж шийдвэрлэжээ. Шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт суулгах учиртай. Тиймээс төсвийн тодотголын төслийг УИХ-д ойрын хугацаанд өргөн барихаар болсон байна. Цалин, тэтгэврийг эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, дараа нь тодорхой хувиар нэмэгдүүлэх анхны хувилбараа барих аж. Ингэснээр багш нарын дундаж цалин 600 мянган төгрөгт хүрэх юм. Энэ нь 2008 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт билээ.