ХӨВСГӨЛ АЙМАГТ “ОХИДЫН ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭН” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025.05.20

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ОХИДЫН ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭН” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын алба Хөвсгөл аймгийн Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран нэг нэгнээ таньж мэдэх, хайрлаж хүндлэх, хүлээн зөвшөөрөх, итгэл хүлээлгэх зэрэг хүүхдүүдийн нөхөрлөлийн нандин харилцааг бий болгодог “ОХИДЫН ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭН” сэдвээр сургалтыг зохион байгуулж ахлах ангийн охиддоо оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Тус сургалтад:

  • "Охидын үерхэл нөхөрлөлийн үнэ цэн" сэдвээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн сургалт хариуцсан зөвлөх, Харилцааны ухааны доктор Н.Алтанцоож,
  • "Охидын арьс арчилгаа , зөвлөгөө" сэдвээр “Шүр бюти” дэлгүүрийн захирал О.Шүрэнчимэг,
  • "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр насныхны эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийе" сэдвээр Эх барих, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Анхжаргал тус тус илтгэл таньж, мэдээлэл өглөө.
  • Энэхүү сургалтад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулиуд болон Политехникийн коллежийн ахлах ангийн 230 гаруй охид оролцсон өгөөжтэй үйл ажиллагаа болсонд талархаж байна.