
2024.12.10
300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна
Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа.
Дараах есөн байршилд дулааны станцыг барина.
Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:
1. Зайсан дулааны станц /28 МВт/
2. Их засаг дулааны станц /50 МВт/
3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/
Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:
1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
2. Залуус дулааны станц /93 МВт/
3. Яармаг дулааны станц /93 МВт/
4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
5. Шархад дулааны станц /121 МВт/