А.Ариунзаяа: Энэхүү зээлийн хэлэлцээрийг цаг алдалгүй батлах ёстой
УИХ-ын чуулганы 2025.06.20-ний өдрийн нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Цаг хугацааны ач холбогдлын хувьд миний үг хэр байх юм бол? Улс төрийн гацаа нөхцөл байдал үүссэн үед үг хэлэх эрхээ авч байсан. Засгийн газрыншинэ бүтэц бүрэлдэхүүнд ажлуудаа цаг хугацаанд нь яаралтай шуурхай хийдэг байхыг даатгамаар байна. Монгол Улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны хоорондын эрчим хүч 3 төслийн зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2025 оны нэгдүгээр сард оруулж хэлэлцсэн байгаа юм. Түүгээрээ хэлэлцээд зөвшөөрлөө өгөөд 2025 оны 2 сард Ерөнхий сайд гарын үсгээ зурж энэхүү хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээр хүчин төгөлдөр болох эцсийн хугацаа 180 хоног гэж байгаа юм.
Гарын үсэг 2 сард зурсан, 8 сард эцсийн байдлаар хүчин төгөлдөр болох ёстой. Одоо амжихгүй бол зээлийн хэлэлцээр хүчингүй болно гэсэн үг. Тухайн үед бэлтгэгдэж байсан, Монгол Улсад өгч байгаа итгэл дээр нь суурилсан хүү хэмжээ, зээлийн хэмжээ, хүүгийн хэмжээ яг ийм хэмжээгээрээ байж чадах уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа. Ийм учраас боломжоо ашиглаад шуурхай үүнийг соёрхон батлах ёстой. Тэгж байж, Монгол улсын эрх ашиг хангагдана. Улс төрийн гацаанаас болж,Казакстаны хэлэлцээрийг унагаасан. Энэ бол маш их эрсдэлийг дагуулж байгаа, үүнийг Т.Аубакир сайд шуурхай яаралтай оруулж ирэх ёстой. Энэ бол Казахстан улсад ажиллаж байгаа монгол иргэд тэнд тэтгэврээ тогтоолгох эрхийн тухай асуудал. Үүнийг хойшлуулах тусам өнөөдөр тэтгэвэртээ гарах байсан иргэний асуудлыг бид нар хохироож байгаа.
Бид 2018 оноос хойш Монгол Улс Казахстанаас 17 удаагийн хэлэлцээр хийж энэхүү асуудлыг зөвшөөрч өгөөч гэдэг асуудлаар санал тавьж ажилласан. Тэгээд улс төрөөс болж энэхүү хэлэлцээрийг соёрхон батлахыг унагаасан. УИХ-ын гишүүд тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа тэр иргэдийн хохирлыг барагдуулах уу? Үгүй шүү дээ. Казахстан улс 1998 оноос хойш хуримтлалын тогтолцоонд шилжсэн. Энэ бол бодит мөнгөний асуудал ярьж байгаа. Бидэдгээр иргэний аж, амьдралтай холбоотой асуудал дээр улс төрөөс ангид байж, иргэнийхээ төлөө монгол төр ажиллах ёстой.

Сэтгүүлч