2025.05.13

Х.Тэмүүжин: УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлсэн хүн үнэн бодит мэдээлэл өгөх, үүнийг үүрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх харилцааг хуулийн төсөлд тусгалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай, Төрийн албаны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Энэ хуулийн төсөл нь Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, хуралдааны танхимын зохион байгуулалтын үндсэн зарчим, суудлын хуваарилалтын ерөнхий төлөвлөлтийг зохицуулах бөгөөд ард түмний төлөөлөл чуулганы хуралдаанд хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх, төлөөлөл бүр чөлөөтэй тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх, байр сууриа илэрхийлэхэд зориулагдсан байх талаар зохицуулав.

Мөн түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийж буй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан нийтийн албан тушаалтан, бусад этгээд үнэн бодит мэдээлэл өгөх асуудлыг үүрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх харилцааг бүрэн зохицууллаа.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төсөвт нэмэлт зардал үүсэхгүй болно.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа