Иргэд орон нутгийн зам, цахилгаан, дулааны асуудалд анхаарахыг гишүүдээс хүсэв
2025.04.14

Иргэд орон нутгийн зам, цахилгаан, дулааны асуудалд анхаарахыг гишүүдээс хүсэв

Өнгөрөгч амралтын өдрөөр /2025.04.12/ Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэг болон гуравдугаар багийн иргэдтэй уулзаж УИХ-ын хууль, тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Иргэд эрүүл мэнд, боловсрол, орон нутгийн зам, цахилгаан, дулаан зэрэг өөрсдөд тулгамдаж буй асуудлуудын талаар хөндөж, санал бодлоо илэрхийлсэн бөгөөд гишүүд холбогдох байгууллагуудад уламжилж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээ илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, бодлогын түвшинд нөлөөлөх чухал суурь боллоо хэмээн гишүүд дүгнэсэн юм.