2025.04.10
Г.УЯНГАХИШИГ: СТАТИСТИК ТООНУУДЫН АРД ДАНДАА ХҮНИЙ АМЬ НАС, ХҮНИЙ ЭРХ ЯРИГДАЖ БАЙНА
Өнөөдөр /2025.04.10/ УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нарын гишүүд явган хүний гарцын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Зам тээврийн осолд бага насны болон насанд хүрсэн иргэд өртөж, хохирох асуудал гарсаар байна. Энэ асуудлаар Хүний эрхийн дэд хороонд гомдол ихээр ирэх болжээ.
Нийслэл хотод 176 уулзвар, 1007 гарц байна. Үүнээс 160 нь гэрлэн дохиотой, 847 нь гэрлэн дохиогүй гарц. 2023 оны байдлаар 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд 535 болтлоо огцом өссөн байна. Тодруулбал, 2023 онд гэрлэн дохиотой гарцан дээр 16, зохицуулалтгүй гарцан дээр 276 зорчигч зам тээврийн осолд өртжээ.
Тиймээс механик ажиллагаатай гэрлэн дохиогоор хангах, 41 байршлыг засаж сайжруулах шаардлагатай байгааг дуулгалаа. Улмаар төсөв батлах үйл явцад дуу хоолой болж, анхаарч ажиллахаа мэдэгдлээ.