44 сумын төвийн усны чанарын судалгааг хийж усны чанарыг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн
Говийн бүс нутагт ус хангамжийг нэмэгдүүлэх, усны чанарыг сайжруулахад чиглэсэн хоёр үндсэн ажил зэрэг эхлүүлнэ.Үүнд, Орхон-Онги төсөл, Хэрлэн Тоонот мега төслүүдийг хэрэгжүүлж томоохон голууд дээр ус хуримтлуулан говийн бүс рүү шилжүүлэн ашиглах, говийн бүсийн газрын доорх усны эрэл хайгуул судалгааны ажлыг бүс нутгийн хэмжээнд бүрэн хийх ажлууд багтсан.
Хөрөнгө оруулалт их шаардагдах том ажлууд учраас Усны төслийн нэгжийг байгуулан салбар дундын зохицуулалт хийх, хөрөнгө босгох зэрэг олон асуудлаар нэгдсэн бодлогоор ажиллуулах юм. Орхон-Онги төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт Цагаанбургастайн боомтыг байгуулж Онгийн голын урсацыг нэмэгдүүлэх, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онгийн хийд орчимд усан сан байгуулж голын урсацыг дахин өсгөх замаар Улаан нуурын усны түвшинг дээшлүүлэх экологийн төслийг хэрэгжүүлэх олон улсын нээлттэй тендерийг ойрын хугацаанд зарлаж, ажлаа эхлүүлнэ.
Энэ жил говийн бүсийн гурван суманд ундны усны эх үүсвэрийн газрын доорх усны хайгуулын ажил, гидрогеологийн зураглалын ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх юм. Мөн 44 сумын төвийн усны чанарын судалгааг хийж усны чанарыг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн.
Холбоотой мэдээ
2025.04.07
2025.04.03
2025.04.02