МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“GOOGLE MAP” дээр Монголын газар орны зарим нэршил өөр орны хэлээр тэмдэглэгдсэн байсныг засварлажээ
2024.02.06
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

“GOOGLE MAP” дээр Монголын газар орны зарим нэршил өөр орны хэлээр тэмдэглэгдсэн байсныг засварлажээ

Google-н газрын зураг дээр Монголын зарим газар нутаг, уул, гол усны нэршил өөр орны хэлээр, ойлгомжгүй тэмдэглэгээгээр тэмдэглэгдсэн байсан нь тухайн нутаг орны иргэдийг эмзэглүүлж байсан бөгөөд уг асуудлаар иргэд ЦХХХЯ-нд ханджээ. ЦХХХ-ны сайд Н.Учрал аль байршилд хэдэн нэршил алдаатай байгааг судлуулж, дүгнэн АНУ-д айлчлах үеэрээ Google компанид уг асуудлыг уламжлан шийдвэрлүүлсэн байна.

Тусгаар тогтносон улсын хувьд газар орныхоо нэрийг нэг стандартаар, нэг нэршлээр хөтөлж, түүнийгээ таниулах нь чухал гэдгийг Google-ийн Chrome үйлдлийн системийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Соломон ЦХХХ-ны сайдтай хийсэн уулзалтын үеэр онцолжээ. Жишээ нь Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 30 орчим газруудын нэршлийн алдааг залруулж Google map-н мэдээллийн санд зөв нэршлээр бүртгүүлсэн байна. Мөн Монгол улс Google компанитай хамтарч 1,500 инженер бэлтгэх ажлыг 2-р саэын 15-аас эхлүүлнэ. 2 тал хамтын ажиллагаагаа бататгаж, Монгол улсад цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгджээ. Мөн хэрэглэгчдийн зүгээс тогтмол асууж байдаг Android in-app purchase-ийг энэ оны 2 дугаар хагаст нэвтрүүлэх хуваарьтайгаар Google комопани ажиллаж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учралыг Google компанийн удирдлагуудтай уулзах үеэр танилцуулжээ.

ШИНЭ МЭДЭЭ