http 128
2021.11.30
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Агаарын тээврийн компаниудын санхүүгийн алдагдал дэлхий нийтээр их байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.11.30/-нд боллоо. Хурлаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

"МИАТ" ХК компани алдагдалтай ажиллах нь гарцаагүй. Нислэг үйлдсэн үйлдээгүй тогтмол зардал гардаг. Агаарын тээврийн дэлхийн зах зээлийг судлаад үзэхэд 2020, 2021 алдагдалтай ажиллаж, зорчигчдын тоо 63 хувиар буурсан байна. Тиймээс хэцүү нөхцөл байдалд ажиллаж байгаа "МИАТ" хк-ийн хамт олон талархал илэрхийлье. Гэсэн хэдий ч хэмнэлтийн горимд орох шаардлагатай байна.

787 DREAMLINER загварын онгоц авна гэж байсан энэ асуудал юу болсон бэ?

Карго бол иргэний агаарын дагалдах бизнес байсан бол Ковидын нөхцөл байдлаас үүдэн тусдаа том бизнес болох боломж үүссэн гэж харагдаж байна. Удирдалагууд үүнийг хэрхэн харж байна вэ? Ямар бодлого баримтлах вэ?

Түүний асуултад МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ