http 128
ХУД-ийн 130-р сургууль, 218-р цэцэрлэгийн орц, гарцын асуудал шийдвэрлэгдэнэ
2021.11.11
Орон нутгийн хөгжил

ХУД-ийн 130-р сургууль, 218-р цэцэрлэгийн орц, гарцын асуудал шийдвэрлэгдэнэ

ХУД-ийн 15-р хороонд байрлах 130-р сургууль, 218-р цэцэрлэгийн орчимд орон сууцны зориулалттай барилгууд ихээр баригдаж байгаагийн улмаас тус сургууль, цэцэрлэг рүү нэвтрэх орц, гарц хаагдсан хүндрэл үүсээд байсан билээ.

130-р сургууль, 218-р цэцэрлэгийн удирдлагууд болон иргэд оршин суугчдын зүгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазарт хандсан нь нааштайгаар шийдэгджээ.

Тус асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тус байршилд барилга барьж буй компаниудтай харилцан зөвшилцөж газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна. Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн албанаас Нийслэлийн засаг даргын А/523 захирамжаар тус сургууль цэцэрлэг рүү нэвтрэх орц, гарцын автозам барих ажлын зураг төслийг боловсруулж байна.
Тун удахгүй 130-р сургууль, 218-р цэцэрлэгийн орц, гарцын асуудал шийдвэрлэгдэх бөгөөд тус ажлыг дэмжиж ажилласан Д.Сумъяабазар даргад гишүүний зүгээс талархсанаа илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ