http 128
2021.11.04

Г.Амартүвшин: Хаан банкны хувьчлалд ямар үндэслэлээр Монголбанк татгалзахгүй гэдэг хариугаа өгсөн юм бэ?

С

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Төв банк цахим мөнгө гаргах асуудлыг судлана гэсэн байна. Энэ хэр бодитой зорилт вэ? Олон гишүүд криптовалютблокчейны асуудлыг сөхөж гаргаж ирж байна. Энэ сэдэв дээр Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанк илүү чанга дуугармаар байна. Зүгээр л энэ чинь эрсдэлтэй шүү.

Алдвал та нар өөрсдөө хариуцаарай гэсэн хариулт биш гаргасан койнуудын аль нь яг жинхэнэ блокчейнд үндэслэсэн юм, аль нь хоосон хөөсрөл вэ гэдэгт мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзэж байна. Хатуу байр суурьтай байвал зүгээр. Энэ асуудалд Санхүүгийн зохицуулах хорооны даргын байр суурийг сонсмоор байна.

2-1. Банкны салбарын тогтвортой байдал. Сая Ч.Хүрэлбаатар гишүүн Хаан банкны асуудлыг хөндлөө. Би бас Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчөөс асуумаар байна. Хаан банк дангаараа манай улсын арилжааны хамгийн том банк, системийн банк. Дангаараа зах зээлийн 40-өөс илүү хувийг эзэмшдэг. Иргэдийн банкны үйлчилгээний зах зээлийн бараг 70 хувийг эзэмшдэг байх шүү. Их том ач холбогдолтой банк.

Хэрвээ сошиалаар яваад байгаа мэдээлэл, өөрөөр хэлбэл Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь Хаан банкны хувьцааг худалдаж авсан байвал Банкны тухай хуулийн 36.14-ийг зөрчсөн  юм бишүү.

“Нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэсэн заалт байгаа шүү дээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хоёр нийлж байж энэ асуудал шийдэгдсэн. Энэ бол өмчийн маргаан биш банкны хувьцаа эзэмшигчдийн маргаан болох юм бол, өмнө нь бас нэг системийн банкны хувьцаа эзэмшигчид хоорондоо маргалдаад арилжааны банкных нь нэр хүнд унаад, нэлээн эрсдэлтэй нөхцөл үүссэн шүү дээ.

Тэгэхээр манай улсын хамгийн том арилжааны банканд ийм асуудал үүсвэл банкны салбарын тогтвортой байдал бүрэн алдагдаж, ганхаж эхлэнэ шүү. Үүнд Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч та тодорхой хариу хэлмээр байна. Сошиалаар яваад байгаа мэдээлэл үнэн юмуу, худал юмуу? 

Бид эдийн засгаа тэлнэ, өсгөнө гэж ярьж байгаа үед арилжааны банкнуудын нөлөө, дэмжлэг чухал байдаг. Энэ оны эхээр бид Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бөөн юм болж байж батлуулсан. Банкны салбарын реформыг эхлүүлсэн байтал тогтворгүй байдал үүсэх гээд байгаа юм бишүү?

Банкны тухай хуулийн 36.1-ээр бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь 20 хувиас илүү болохгүй гэж байгаа нь зөрчигдөх юм бишүү, энэ асуудал хэрэв үнэн бол гэдэгт тодорхой хариулт өгнө үү.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ