http 128
Цогт Хунтайжийн мэндэлсний 440 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо
2021.10.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Цогт Хунтайжийн мэндэлсний 440 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

БШУЯ, Соёлын яам болон Улаанбаатар Их сургууль, Монголын үндэсний музей, ШУА-ийн Түүх-Угсаатны зүйн хүрээлэн, Богд хааны ордон музей зүгээс зохион байгуулсан "Монголын төр нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цогт Хунтайжийн мэндэлсний 440 жил", "Цогтын цагаан байшингийн 420 жил", "Цогтын чулууны бичгийн 400 жилийн ой"-д зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

Уг хуралд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин оролцсон юм. Тус эрдэм шинжилгээний хуралд Цогт Хунтайжийн амьдарч байсан цаг үеийн түүхийн судалгаа, түүний Монголчуудын түүхэнд бүтээсэн үйл хэрэг, ном эрдмийг дэлгэрүүлэх соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр зэрэг түүхийн судалгааг зохион байгуулагчдын зүгээс танилцуулсан юм. Түмэнхэн Цогт Хунтайжийн түүх нь Монголын түүхийн салшгүй нэг хэсэг билээ.

Түүхийн энэ цаг үеийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг танилцуулсан, тус үйл ажиллагааг зохион байгуулагчдад Г.Амартүвшин гишүүний зүгээс талархал илэрхийлсэн юм.

Монголын түүхийг судалж мэдсэнээр өнөөдрийн цаг үед дүгнэлт хийж, ирээдүйгээ зөв төсөөлж чаддаг, аливаа асуудалд хандахдаа өчигдөр, өнөөдөр, маргаашийн 3 цагийн хэлхээнд авч үздэг чадвартай болно. Түүхийнхээ мэдлэг чадварт тулгуурлан асуудалд үндэслэлтэй хандах,уламжлал, ёс заншлаа дээдлэх, даяаршлын эринд эх орныхоо тусгаар тогтнол, монгол хэл, үндэсний бичиг, соёл иргэншлээ дээдлэн үздэг хандлагыг ирээдүй хойч, залуустаа өвлүүлэн төлөвшүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ