http 128
2021.10.07
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Бид хөрөнгө оруулагчдын таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

Эдийн засгаа тэлэхийн тулд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.хөрөнгө оруулагчид сонголттой байдаг. Хаана хөрөнгө оруулах вэ гэсэн сонголттой байдаг. 100 мянган долларын босгыг их ярьж байна. Зарим оронд ийм босго байдаг, зарим оронд байдаггүй. Яагаад босго тогтоодог вэ гэвэл засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтворжуулсан гэрээ байгуулах бол доод босгын тогтоодог.

Үүнийг ажлын хэсэг байгуулагдаад ажиллахдаа нарийн шийдэж болно. Визны асуудлыг бусад хуулиараа шийдээд явах хэрэгтэй. Гэхдээ зарим оронд хөрөнгө оруулагчдын визны асуудлыг тусад нь шийдсэн байдаг Цаашдаа хөрөнгө оруулалт оруулж ирэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Бусад гадаадын орны шилдэг жишгүүд байдаг.  

ШИНЭ МЭДЭЭ