http 128
Хан-Уул дүүргийн хүндэт ахмадууд Монгол улсын төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа
2021.10.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хан-Уул дүүргийн хүндэт ахмадууд Монгол улсын төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа

Г.Амартүвшин гишүүн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж ирсэн ахмадуудад төрийн дээд одон медалийн гардуулж өглөө.

Тэрээр,

Хан-Уул дүүргийнхээ хүндэт ахмадууд улс орондоо хийж бүтээсэн хөдөлмөр гавьяагаа үнэлүүлж, Төрийн дээд шагнал болох "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтан гадас", "Хөдөлмөрийн хүндэт медаль" гардууллаа. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсэж үр хүүхэд, төр түмэндээ өмөг түшиг нь болж, урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

хэмээн ахмад буурлуудыгаа ерөөлийн сайхан үгээр урамшууллаа.

ШИНЭ МЭДЭЭ