http 128
Амартүвшин гишүүний алсын хараа "Шинэ үеийн залуус"
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Том сэтгэ, Зоригтой зүтгэ
2021.09.16
Улстөр

Амартүвшин гишүүний алсын хараа "Шинэ үеийн залуус"

Шарк Амараа хэмээн танигдахдаа ч, Улсын Их Хурлын гишүүн болсон үедээ ч залуучууд руу чиглэсэн эвент, контентуудад цааргалалгүй оролцдог байснаараа Г.Амартүвшин гишүүн өсвөр үеийнхэн, залууст танигдаж, хүндлэгдсэн. 

“Хүн залуу байхдаа өөрийнхөө төлөө, харин туршлагажаад ирэхээрээ мэдсэн сурснаа хүүхэд залуустай хуваалцахыг хүсдэг болдог юм байна” гэж тэр нэг ярилцлагадаа дурджээ. Гэхдээ зүгээр ингэж яриад өнгөрсөнгүй, амлалт зорилгоо үйл хэргээрээ харуулж яваа. 

Хамгийн азтай нь Хан-Уул дүүргийн NextGen-үүд 

Г.Амартүвшин гишүүний хувьд тойргийнхоо хүүхэд, залуусын хөгжил, боловсрол, ирээдүйд ихээхэн анхаарч ажилладаг. Тэрээр NextGen хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж залуусын боловсролыг дэмжих зорилгоо эхлүүлээд буй. Уг хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим сургалт, ЭЕШ-ндаа чанартай бэлдэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлээ зөв сонгоход нь чиглүүлэх, цаашилбал их дээд сургуульд ороход нь тэтгэлэг үзүүлэх ажлууд хийгддэг. 

NextGen хөтөлбөрт шилдэг багш, сэтгэл зүйчдийг урьж оролцуулан, насан туршид хэрэглэгдэх үнэт зөвлөгөөг нь сонсох боломжийг сурагчдад олгодог. 

Сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавьж байгаа Хан-Уул дүүргийн залуус уг хөтөлбөрт хамрагдсанаар хүсэл зорилго нэгтэй үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөх, хамтдаа хөгжихийн сацуу сургалтын төлбөрийн асуудлаа шийдвэрлэх боломжоо олж авдаг.

Одоогийн байдлаар NextGen хөтөлбөрт нийт 3195 сурагч оролцож, 12 удаагийн цахим сургалт уулзалт авч, зөвлөгөө мэдээллийн 50 гаруй контентийг түгээжээ. Г.Амартүвшин гишүүний зүгээс NextGen хөтөлбөрөө цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд анхны арга хэмжээнээс олж авсан туршлага, дата бааз дээр үндэслэн илүү чанаржиж, мөн илүү олон сурагчдыг хамруулах болно гэдгээ ч мэдэгдсэн. 

“NextGen Хөтөлбөр” нь зөвхөн ЭЕШ-д бэлтгэх зөвлөгөө өгөхөөс гадна боловсролын салбарт тулгамдаад буй техникийн шийдлийг олж, бүрдүүлж өгчээ.

Тухайлбал, боловсролын байгууллагууд ашиглах зайлшгүй шаардлагатай цахим сургалтын платформыг ХУД-ийн 16 дугаар сургуульд нэвтрүүлж, ЕБС-ийн бүхий л сурагчид Google for Education платформыг ашиглан цахимаар сургалт авах боломжийг бүрдүүлсэн нь багш, сурагч, эцэг эхчүүдэд маш том дэмжлэг болсон давуу талтай.

Цар тахлын улмаас зайны болон цахим сургалтанд шилжиж буй энэ цаг үед дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн платформыг нэвтрүүлж буй нь нүдээ олсон тусламж болсныг нь тус сургуулийн захиргаа, багш нар төдийгүй сурагчдын эцэг эхчүүд талархан хүлээн авсан. 

IT салбарын охид 

Ирээдүйд хамгийн эрэлттэй байх ТОП-30 мэргэжлийн 10 нь IT буюу мэдээлэл технологийн салбартай холбогджээ. Тийм ч учраас бүх салбарт IT-гийн мэдлэг чадвар шаардагдах нь гарцаагүй гэдгийг, ингэхдээ охидын оролцоо ч чухал гэдгийг олж харсан нь Г.Амартүвшин гишүүний гярхай занг илтгэнэ.

Нийгэм, эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоо их болж буйг олж харсан тэрээр охид эмэгтэйчүүдийг IT салбарт бэлтгэх, хүсэл сонирхлыг нь дэмжих зорилготой "Код бичих охидын хөтөлбөр"-ийг ХХМТГ-аас санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. 

Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарч, 2100 сурагчаас 4 шатлалаар 32 шилдэг оролцогчийг шалгаруулсан "Код бичих охидын хөтөлбөр"-т Хан-Уул дүүргийн ЕБС-ийн хоёр сурагч шалгарсан бөгөөд хоёр охиныхоо сургалтын зардал болох тус бүр 5 сая төгрөгийг Г.Амартүвшин гишүүн өөрийн зүгээс тэтгэлэг болгон өгсөн. 

Монгол улс "Цахим Үндэстэн" хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх зорилт тавьсан. “Код бичих охидын хөтөлбөр” Цахим үндэстэнийг бэлтгэхэд маш том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Боломжид хязгаар үгүй 

Өнөөгийн нийгэм дэх залуусын оролцоо, тэдэнд тулгамдаж буй асуудлууд, төрөөс залуучуудыг дэмжих бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон залуучуудын ажил эрхлэх боломж, цар тахлын үеийн боловсролын хүртээмжийн талаарх залуусын бодол, саналыг сонсох "БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУС - ХҮЧИРХЭГ ИРЭЭДҮЙ" хөтөлбөрийг ч Г.Амартүвшин гишүүн санаачилсан. 

Туул гол дагуу 110,000 м2 талбайд тохижилт хийн байгуулсан Мишээл Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нээлтээ хийгээд удаагүй байна.Уг хүрээлэн нь Монгол Улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх үндсэн зорилготой бөгөөд гэр бүлээрээ амарч, зугаалах, үр хүүхдүүдээ байгаль орчныг танин мэдүүлэх ач холбогдлоороо ч мөн боловсролын салбар, хүүхэд залуусын хөгжилд шууд хамаарах юм. 

Г.Амартүвшин гишүүний шинэ үеийнхний төлөө хийж буй ажил зөвхөн Хан-Уул дүүргээр нь хязгаарлагддаггүй.  Тэрээр боловсролын салбарыг бүхэлд нь хамарсан төсөлт ажлуудад гар бие оролцон, санаачилга гарган ажиллах болно хэмээн мэдэгдэж, түүнийхээ дагуу олон ажил хийж байгаагийн ердөө эхлэлтэй нь бид танилцаад байна. 

Улс орон, дэлхийд хүндлэгдсэн ухаант хүний удам, олон оронд ажиллаж, сайн боловсрол амьдралыг өөрчлөх түлхүүр гэдгийг мэдэрсэн хүний хувиар залуу үеийнхнээ сэргээж, тэдэнд итгэл урам зориг бэлэглэн, боловсролын үнэ цэнийг мэдрүүлж, хязгааргүй боломжид хүрэх гүүр болохоор зүтгэж буй Г.Амартүвшин гишүүнд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ