http 229
Ц.Эрдэнэбаяр: Петровис компани нийслэлийн хэмжээнд гурван ШТС-аа түр хааж, засварлаж байгаагаа мэдэгдсэн
2021.09.07
Уул уурхай, Ашигт малтмал

Ц.Эрдэнэбаяр: Петровис компани нийслэлийн хэмжээнд гурван ШТС-аа түр хааж, засварлаж байгаагаа мэдэгдсэн

Нийслэл хотод байрлалтай Петровис ХХК-ийн зарим шатахуун түгээх станц ажиллахгүй 2-3 хонож байгаа. Мөн зарим шатахуун түгээх станд АИ-92 безин зарахгүй байна гэх мэдээлэл иргэдийн дунд гараад буй. 

Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад "Петровис ХХК-аас нийслэлийн хэмжээнд гурван шатахуун түгээх станцыг түр хааж, засварлаж байгаагаа мэдэгдсэн. 

Шатахууны нөөц улсын хэмжээнд хэвийн байгаа бөгөөд ААН-үүд долоо хоног бүрийн Мягмар гарагт нөөц болон импортын мэдээгээ нэгтгэж өгдөг. Маргааш гэхэд нөөцийн мэдээ шинэчлэгдэж гарна" хэмээн хариуллаа. 

Түүнчлэн Петровис ХХК-ийн Шуурхай мэдээллийн төвийн 11-330505 дугаарт холбогдон лавлахад "Өнөөдрийн байдлаар 100 айл, Улиастай, Дарь-Эхийн салбаруудыг түр хааж засвар хийж байна. Станцуудыг ээлжлэн түр хааж, засвар болон шатахууны савыг цэвэрлэх ажлыг хийж байгаа. 

Шатахуун худалдахад ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй" гэх тайлбарыг өгөв.

ШИНЭ МЭДЭЭ