Монгол Улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглээ 1330 тонн байна
2021.10.24
Уул уурхай, Ашигт малтмал

Монгол Улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглээ 1330 тонн байна

ОХУ-аас Ангарскийн ГТБҮ-ийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад нийлүүлэх АИ-92 автобензиний нийлүүлэлт 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс багассан.

ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин 10-р сард импортлохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.

​Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж, хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензиний ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 автобензиний ачилтыг хийхээр болжээ.

​Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензиний түгээлтийг шуурхай хийж байгаа.

Тухайлбал, 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд:

  • НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундарга Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймагт 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачиж түгээлт хийсэн.
  •  НИК, Сод монгол ХХК нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийж эхэлсэн.
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж буй бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензиний хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглээ 1330 тонн, үүнээс Улаанбаатар хот 850 тонн, Хангайн болон Төвийн бүс 265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.

ШИНЭ МЭДЭЭ