http 128
63 дугаар тусгай сургуульд компьютер, тоног төхөөрөмж бэлэглэлээ
2021.09.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

63 дугаар тусгай сургуульд компьютер, тоног төхөөрөмж бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан дүүргийнхээ 15-р хороонд байрлах 130-р сургууль, 218-р цэцэрлэг болон Боловсролын Яамны харъяа 63-р тусгай сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Цар тахлын улмаас сүүлийн жил ихээхэн шалгуур, хүндрэлтэй тулсан боловсролын салбарын удирдлага, ажиллагсадтай уулзаж санал солилцсон юм.

130-р сургууль болон 218-р цэцэрлэгийн хувьд нэгдсэн орц, гарцын асуудал шийдэгдээгүйн улмаас сургуулийн бүс рүү нэвтрэхэд хүндрэл үүсэж байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр НЗДТГ болон ХУД-ийн ЗДТГ-ын харьяа алба нэгжид хүсэлт гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлэхээр дэмжин ажиллах болно.

Түүнчлэн дээрх сургуулиудын суралцагчдын даац хэтэрсэн байгаа тул өргөтгөл бариулах, хүний нөөцийн болон тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд БШУЯ-тай хамтарч анхааран ажиллах болно.

Уулзалтын үеэр 63-р тусгай сургуулийн багш нарын ажилд дэмжлэг болох зорилгоор компьютер, проектор зэрэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ