http 128
2021.06.24
Эрүүл мэнд

Г.Амартүвшин: Иргэдийн бухимдал үүсгэж байгаа асуудал энэ хууль батлагдаад шийдэгдэх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

"12-17 насныханд Файзер вакциныг хийхээр болсон байна. Үүнийг эртхэн эхлүүлэх боломж байхгүй юу? Залуучуудын хамрагдалт маш эрчтэй байгаа тул эрчийг нь алдагдуулмааргүй байна.

Халдвар авсан иргэд их бухимдаж байна. Эм, эмчилгээний өртөг өндөр, орны хомсдол их байна. м13 мянган иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 22 мянган иргэн гэрээрээ эмчилгээ хийж байна. Манай улс орны нөөц хэр байгаа вэ? Энэ хууль батлагдвал дээрх асуудал шийдэгдэх үү?

Амьсгалын аппарат хүрэлцээгүй байна гэдэг асуудал удаан яригдаж байна. Энэ талаар яг бодит мэдээлэл өгнө үү?

Эдийн засгийн хувьд 10 их наядын хөтөлбөр үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Хуулиараа ЭМД-ын сангаасаа гүүрэн санхүүжилт хийх гэж байна гэж ойлголоо. Энэ үнэн үү? Мөнгөгүй болоод л бид ингээд байна уу? Бизнесийнхэн тодорхой хариулт хүсэж байна."

Түүний асуултанд ЭМ-ийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ