http 128
Хан-Уул дүүрэгт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон орчин дахин нэгээр нэмэгдлээ
2021.06.14
Орон нутгийн хөгжил

Хан-Уул дүүрэгт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон орчин дахин нэгээр нэмэгдлээ

Мишээл Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа /2021.06.12/-ны өдөр боллоо.

Туул гол дагуу 110,000 м2 талбайд тохижилт хийсэн энэхүү хүрээлэн нь Монгол Улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх үндсэн зорилготой бөгөөд тус хүрээлэнд:

  • Ахмадын чөлөөт цаг өнгөрөөх хэсэг,
  • Волейболын талбай,
  • Сагсан бөмбөгийн талбай,
  • Цэцгийн мандал,
  • Цөөрмийн эргийн тавцан,
  • Хүүхдийн тоглоомын талбай гурван хэсэгт,
  • Голын эргийн тавцан,
  • Алсыг харах цамхаг,
  • Шинээр тарьсан ховор ургамлуудын хэсэг,
  • Түр амрах хэсгүүд бий.

Хүрээлэн байгуулах санаачилгыг “Мишээл групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд гарган, дүүргийн ЗДТГ, 20-р хорооны удирдлагууд болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.

Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд Хан-Уул дүүрэгт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон орчин дахин нэгээр нэмэгдэж, ЭКО дүүргийн өнгө төрхөө хадгалж өргөжүүлсээр байгаад бахархалтай байна хэмээн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ