http 128
Монгол-Францын цахим бизнес уулзалт боллоо
2020.11.06
Гадаад харилцаа

Монгол-Францын цахим бизнес уулзалт боллоо

Монгол-Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойг тохиолдуулан МҮХАҮТ, Францын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны (MEDEF) дэргэдэх  Франц-Монголын бизнесийн зөвлөл хамтран “Монгол-Францын цахим бизнес уулзалт”-ыг өчигдөр МҮХАҮТ-д зохиолоо. 

"Монгол Улсын эдийн засгийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчин болон хөдөө аж ахуйн салбар" сэдвээр болсон уг уулзалтад УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, БНФУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Филипп Мэрлин, ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь нар оролцож хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Мөн Монголын ХАА салбарын 30 гаруй бизнес эрхлэгч оролцож, хоёр улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төлөв болон ХАА чиглэлээр баримталж буй төрийн бодлогын талаар мэдээлэл солилцлоо.

Францын талаас АДЕПТА /Аdepta/ АКСЕМА /Axema/ холбооны газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хүнс боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гишүүн компаниудын төлөөлөгч нар цахимаар оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа. 

ШИНЭ МЭДЭЭ