http 128
2020.10.29
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Арилжааны банкууд своп хийж байна уу?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэнанхны хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин асуулт асуулаа:

Арилжааны банкуудын талаар хаалттай мэдээлэл авмаар байна. Арилжааны банкуудын бодит нөхцөл байдал ямар байна вэ? 

Арилжааны банкууд своп хийж байна уу? Свопын хэлцэлийн өртөг нь хэдтэй байгаа вэ? 

Хэсэг арилжааны банкны дансууд хаагдсан. Одоо төлбөр тооцоо нь яаж хангагдаж явж байна вэ? Ямар банкуудаар дамжиж явж байна. Хамгийн сүүлд миний мэдэхээр Хятадын банкуудаар дамжиж явж байсан. Одоо нөхцөл байдал сайжирсан уу? Корриспондонт дансуудыг шинээр нээх боломж байна уу?

Төлбөр тооцоо, систем сайжраад нэвтэрснээр банкуудын шимтгэлийн хэмжээ буурхаар байна уу? 8 сард зээлийн хүүг бууруулна гээд тогтоол баталсан. Зээлийн хүүг бууруулах бодлого дээр ямар нэг үг үсэг ороогүй байна. 2021 онд энэ тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна.

Түүний асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ