http 128
2020.10.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Г.Амартүвшин: Кино урлагийг дэмжих сан гэж ЖДҮ шиг болчих вий дээ

Байнгын хорооны хуралдаанаар \2020.10.07\ Кино урлагийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

Хуулийн төсөлд киног төслийг санхүүжүүлэх тухай ерөнхий зааж өгсөн байна. Миний ойлгож байгаагаар кино урлагт санхүүжилт хамгийн чухал байдаг. АНУ-ын хөрөнгө оруулалтын банкинд кино урлагийг санхүүжүүлэх хэлтэст хэдэн сар ажиллахад, тэнд маш их хэмжээний мөнгийг хөрөнгө оруулалтын сан байдлаар төвлөрүүлж санхүүжүүлж байсан. Мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс энд санд хөрөнгө шилжүүлэхэд татвараас хөнгөлдөг учир маш сайн шилжүүлдэг. 

Тиймээс хувийн хэвшлийн киног санхүүжүүлэгч, дэмжигчдийг сайн дэмжих бодлого бүхий үг, үсэг энд тодорхой оруулмаар байна. Улс орнууд өөрийн нутагт дэвсгэрт кино урлагийг хөгжүүлэхэд олон янзаар дэмждэг. Татварын хөнгөлөлт, татаас, шууд мөнгөн урамшуулал, буцалтгүй тусламж хэлбэрээр байж болно. Мөн кино үйлдвэрлэлтэй холбоотой тоног, төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөх байдлаар төр нь дэмжиж болно. 

Тэгээд нэг сан байгуулахаар ЖДҮ шиг болчих вий дээ. Тиймээс энэ тухай тодорхой тусгаж өгсөн дээр. 

Түүний асуултад Соёлын Сайд С.Чулуун хариу өглөө. 
 

ШИНЭ МЭДЭЭ