2018.10.30
Эдийн засаг, Худалдаа
"УИХ-ын цаг" - Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэн явуулдаг "УИХ-ын цаг" тойм нэвтрүүлгийн ээлжит дугаар гарчээ.
Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа бөгөөд нийт 4 хэлэлцүүлгээр батлах төсвийн тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төсвийн бодлогын гол зорилго нь хөгжил. Төрд ажиллаж байгаа нэг хүний эсвэл нэг айлын бодит орлого нь нэг сая төгрөг байлаа гэхэд түүнийг яаж 1 сая 200 болгох вэ гэдэг бодлого явдаг.
Мөн өнгөрөгч долоо хоногт ӨБХ-ны хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын талаар хэлэлцсэн юм.