МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.30
Улстөр

"УИХ-ын цаг" - Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэн явуулдаг "УИХ-ын цаг" тойм нэвтрүүлгийн ээлжит дугаар гарчээ. 

Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа бөгөөд нийт 4 хэлэлцүүлгээр батлах төсвийн тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт хэлэлцсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төсвийн бодлогын гол зорилго нь хөгжил. Төрд ажиллаж байгаа нэг хүний эсвэл нэг айлын бодит орлого нь нэг сая төгрөг байлаа гэхэд түүнийг яаж 1 сая 200 болгох вэ гэдэг бодлого явдаг.

Мөн өнгөрөгч долоо хоногт ӨБХ-ны хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын талаар хэлэлцсэн юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн жилийн хугацаанд маш олон байгууллага, албан тушаалтнуудтай энэ асуудлаар санал солилцсон. Шийдлээ олохгүй байсан зүйлс байна. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр оновчгүй зүйлд маш их мөнгө зарцуулсан. Аудитын дүгнэлтээр ч гарсан. 

ШИНЭ МЭДЭЭ