МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.02
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Монгол Улсын төсөв бол эдийн засгийн бодлогуудын нэгдэл

Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Монгол Улсын төсөв бол нэгдмэл зүйл юм. Эдийн засгийн мөнгө, санхүү, банк гэх мэт бодлогуудын нэгдэл юм. Зээлийн хүүг бууруулах талаар бид ярьж байгаа ч магадлал их бага байгаа юм. Хөрөнгө оруулалт 1,5 их наяд төгрөг болсон. Төрийн албан хаагчийн цалин нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ их болж байгаа юм. Үүнээс үүдээд инфляци өсөх магадлалтай. Гадаад талд АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаанаас үүдэн зэргэлдээ жижиг орнуудад хөрөнгө оруулалтын орох урсгалд аюул үүсэх эрсдэл байна. Мөн валютын ханшийн асуудалд Монголбанкнаас илүү Засгийн газар санаачлагатай ажиллах ёстой юм. Төсөв мөнгөний бодлогын хослол, уялдааг бий болгох шаардлагатай юм.” гэлээ.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тайлбар өглөө.

 

ШИНЭ МЭДЭЭ