
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Япон Улсын Шизүока мужид ажиллалаа
Шизүока мужид ахмадын асаргааны газрын үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалттай танилцаж настангууд болон ажиллаж буй ажилтангуудын сэтгэгдэл болон тэнд ажиллах хүчнийг хэрхэн яаж мэргэжлийн түвшинд бэлтгэдэг тухай мэргэжлийн сургуулиар нь бас орох юм.
Японд ахмад настны нөхцөл байдлыг 7н түвшинд үнэлээд түвшин түвшинд нь зохих шатны асаргааны үйлчилгээнд хамруулдаг байна! Гэвч аль ч төрлийн үйлчилгээнд хамрагдсан ч тухайн үйлчилгээний үнийн дүнгийн 90% улсаас нь асаргааны даатгалаас төлж харин настан нь өөрийн тэтгэврээс 10% төлдөг байна.
Энэ нь асрамжийн тухтай газарт амьдарсан ч яг л ийм зарчмаар явдаг гэнэ. Асаргааны газрын сарын дундаж үнэ дунджаар 200.000¥ ( ивэнэ хавьцаа бдг гэнэ) гэвэл үүний 10% настан өөрөө харин 90% улсын асаргааны даатгалын сангаас төлдөг байна. Харин улсын асрамжын газарт бол зөвхөн асрамжын газарт байх шаардлагатай гэсэн үнэлгээг авсан ахмадууд л тэнд очдог юм байна.
Хэрвээ настан асрамжийн газарт очих түвшний биш боловч асаргааны газарт амьдармаар байна гэвэл яах вэ гэтэл, 1рт тухайн ахмадын үнэлгээг амьдарч буй сум дүүргийн захиргаа шийднэ, эмчийн үнэлгээ хийгдээд эцэст нь хөндлөнгийн үнэлгээ гаргадаг бас коммис гэж байдаг бөгөөд тэр нь баталгаажуулдаг бөгөөд ямар нэг хээл хахуулийн шинжтэй зүйл байдаггүй аж.
Хувийн асаргааны газар гэж бас байдагт харин улсын асаргааны газарт очих үнэлгээнд хүрээгүй ч нэмэлт буюу улсын асаргааны даатгалаас 90% авалгүйгээр өөрөө зохих төлбөрөө төлөөд амьдарч болдог гэнэ.Нэг зүйл маш их сонирхолтой бас хайр татам санагдсан нь энэ асаргааны ажлын цалин ер нь багадаа ордог бөгөөд энэ салбарт ажиллалаа гээд улсаас нэмэлт тусламж хөнгөлөлт зээл эсвэл аливаа төрлийн хангамж огт байдаггүй бөгөөд ердөө хүний төлөө гэсэн сэтгэлтэй ажилчдынх нь сэтгэлээр илүү сайн хөгжиж яваа гэнэ.
Ажилладаг хүмүүс нь сэтгэлдээ настангуудаа ийм сайн улсыг бидэнд өвлүүлэхийн төлөө хөдөлмөрлөсөн настангуудаа хайрлаж асрах нь үүрэг мэт сэтгэлээр хайр хүндлэл дүүрэн ажилладаг гэнэ! Харин асаргааны салбарт гадаадаас ажиллах хүчний нэмэгдэл авах маш өндөр сонирхолтой байдаг бөгөөд Монголоос Япон улсад энэ салбарт 93н хүн албан ёсоор ажиллаж байна!