
2025.02.14
Япон улсад асаргааны даатгал үйлчилдэг
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Японы Канагава мужийн Кавасаки хотын Tama Family clinic буюу манайхаар бол өрхийн эмнэлэг дээр ажиллаж байна.
Япон улсад асаргааны даатгал гэж байдаг. Ойролцоогоор НДШ 18% ЭМТШ 10% бөгөөд үүний 3,5-4,5 орчим хувь нь Асаргааны Даатгал багтдаг. Асаргааны Даатгалын үйлчилгээний бүтэц нь дараах зүйлээс бүрдэх бөгөөд ийм үйлчилгээ хэрэгтэй хүмүүс Монголд зөндөө байдаг тул бүтцээс нь танилцуулая. Бас удахгүй Монголдоо ийм сайхан үйлчилгээг нэвтрүүлэх өдөр ойрхон байхын төлөө зорих болно.
•Гэрээр үзүүлэх үйлчилгээ
•Төвд үзүүлэх үйлчилгээ
•Богино хугацаагаар байрлуулж үзүүлэх үйлчилгээ
•Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байрны асаргаа
•Байрлуулж үзүүлэх үйлчилгээ (Асрамжийн газар) гсн 5н төрөл үйлчилгээ дотроо маш нарийн задардаг юм байна.
Тама өрхийн эмнэлэгээс гэрээр болон амбулаториор асаргаа үзүүлдэг эмнэлэг юм байна.“Гэрээр үзүүлэх асаргааны тойм” танилцуулая.
Гэрээр үзүүлэх асаргаа үйлчилгээ гэдэг нь агуулгаасаа хамааран дараах 3 төрөлд ангилагдана.
- 1. Биеийн асаргаа /үйлчлүүлэгчийн биед шууд хүрч үзүүлэх үйлчилгээ г.м/ Ж.нь усанд орох, бие засах, хооллоход нь туслах г.м
- 2. Ахуйн дэмжлэг /Биеийн асаргаанаас бусад, үйлчлүүлэгчийн өдөр тутмын амьдралд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ/ Ж.нь хоол хийх, юм угаах, гэр цэвэрлэх г.м
- 3. Эмнэлэгт үзүүлэх г.м үед унаанд сууж буухад нь туслах /эмнэлэгт үзүүлэх үед унаанд суух эсвэл буухад нь туслах, унаанд суухын өмнө, буусны дараа явахад нь туслах зэрэг тасралтгүй үйлчилгээ багтана/