УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланд эхлүүлсэн ажлуудаа дуусгахаар тойрогтоо ажиллаж буйд иргэд талархал илэрхийлэв
2025.02.17

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланд эхлүүлсэн ажлуудаа дуусгахаар тойрогтоо ажиллаж буйд иргэд талархал илэрхийлэв

УИХ-ын намрын чуулган завсарласан үеэр УИХ-ын гишүүн Жуковын Алдаржавхлан тойрогтоо эхлүүлсэн ажлынхаа үр дүн, явц хэрэгжилттэй танилцан ажиллав.

Тухайлбал, 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдтэй уулзаж, санаачилж эхлүүлсэн хуулийн төслүүд, тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдтэй санал солилцлоо. Уг уулзалтын үеэр Иргэдийн зүгээс цахилгааны үнийн дарамт маш их болж байгаа талаар болон гэр хорооллын дахин төлөвлөлт сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

"Эрчим хүчний үнийг дийлэхгүй байна, яаж дулааны үнийг дийлэх вэ гээд иргэд маань асууж байна. Яармагийн дахин төлөвлөлтийн яг таны ярьж байгаагаар эргэж харж үзье гээд 8 дугаар хорооны дахин төлөвлөлтийг цуцалсан" гэв.

Мөн иргэдийнхээ ахуй амьдралтай хамгийн ойр Засаг дарга байсан хүнээ УИХ-д сонгож, эргээд иргэдийнхээ асуудалд анхаарал хандуулан эхлүүлсэн ажлуудаа дуусгахаар тойрогтоо ажиллаж байгаад иргэдийн зүгээс талархал илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан