![УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл КОЙКА-НҮБХХ-ийн төслийн үнэлгээний ахлагч, профессор Ёонгсүк Чотой уулзжээ](http://uchral.mn/media/news/original/2025/02/10/ce1a6e6916c55aec0cc285638096cd61.jpg)
2025.02.08
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл КОЙКА-НҮБХХ-ийн төслийн үнэлгээний ахлагч, профессор Ёонгсүк Чотой уулзжээ
ХҮН намаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Мөнхсоёл, П.Ганзориг нар энэ сарын 8-нд КОЙКА-НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн үнэлгээний ахлагч, профессор Ёонгсүк Чотой уулзжээ.
Энэ үеэр парламент, ардчилал, Солонгосын ерөнхийлөгчийн импичмент, төслийн дараагийн үе шат гэх мэт сэдвээр харилцан санал бодлоо илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын хувьд УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог ахалдаг. Тэрбээр хэлэхдээ “Төслийнхөнтэй гар нийлж, сайхан ажиллаж “буян” хийсэн гэж боддог. Профессор Ёонгсүк Чо нь ажил хэрэгч, сүрхий мундаг эмэгтэй байгаа юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.