2025.02.06
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумд ажиллав
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Ганхүлэг нарын гишүүд “ЭРГЭХ ХОЛБОО-9” хөтөлбөрийн хүрээнд багийн уулзалтаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар, Согоот, Хужхан, Баянмод багуудаас эхлүүллээ.
Уг уулзалтаар, иргэд 2018 оноос эхлээд сунжирсан байгаа Соёлын төвийн байрны асуудлыг хурцаар тавив. Мөн Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, соёл, эмийн чанар, сургуулийн дотуур байр, дундын хоршоог хөгжүүлэх, хоршоодын тайлан тооцоо гаргах сургалт зөвлөгөө авах, бичил уурхай, залуу боловсон хүчнийг хөдөө орон нутагт татах бодлого, төрийн албаны шалгалт зэрэг асуудлуудаар саналууд хэлэв.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
"Орон нутагт, ялангуяа сумын түвшинд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга, байгууламжийн ажлын (жишээ нь Соёлын төвийн барилга, үерийн далан) гүйцэтгэгч нь чадваргүй, хариуцлагагүй, хяналт сул байдал нийтлэг байсаар байна. Энэ асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэх цаг нь болсон гэж санагдлаа. Уулзалтад хүрэлцэн ирж чухал санал, шүүмжүүд хэлсэн Цэнхэрмандал нутгийнхандаа баярлалаа" гэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан