2025.02.04
Д.Рэгдэл: Сайжруулсан шахмал түлшийг хөх нүүрсээр хийх ёстой
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 3,4-нд зохион байгууллаа.
Утааны сонсголын эхний өдөр төрийн ажил хариуцсан албан тушаалтнуудаас 250 иргэн асуулт асууж, хариулт авсан байна.
Тус сонсголд УИХ-ын гишүүн Д.Рэгдэл оролцож, утааны сонсголд оролцож, асуулт асууж, саналаа хэлэв.
Тэрбээр “Өнөөдөр төр, иргэн, хувийн хэвшлийнхэн нүүр нүүрээ хараад хэлэлцэж байгаа нь их чухал. Энэ сонсголын эцэст төрийн бодлого нэгдмэл гарах ёстой.
Агаарын бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд 4 зүйлийг хийх шаардлагатай байна.
- Түлшийг сайжруулах
- Зуухыг сайжруулах (6000 ккал-ын дулаантай нүүрсийг шатааж болох зуухыг тогтоох)
- Гэр, байшин болон албан байгууллагууд бүгд дулаалгыг сайн хийх
- Хэрэглэгчийг төлөвшүүлэх.
Түүнчлэн сайжруулсан шахмал түлшийг хөх нүүрсээр хийх ёстой” гэсэн юм.