Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Монгол улсад судалгааны их сургуулийг бий болгоод төрөөс санхүүжилтийг нь хариуцчихдаг болгоно гэх юм бол бараг Үндсэн хуульд өөрчлөлт орохоор хэмжээний зүйл хэлж байна. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал бол өөрийнхөө үйл ажиллагаанаас 100% санхүүждэг тохиолдолд багш оюутны харьцаа эрс ялгаатай байна. Яг энэ утгаараа судалгааны их сургууль болох ахисан түвшний сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх боломжгүй болоод явчихна гэсэн үг. Тэгэхээр асуудлыг углуургаар нь аваад үзэх юм бол санхүүжилтээ шийдэхтэй холбоотой. Үүн дээрээ гол анхаарлаа цаашдаа хандуулаад явбал яасан юм бэ? Хамтарсан засгийн үед том том асуудлыг шийдээд явж байгаа шиг. Яагаад боловсролын энэ амин чухал зүйл дээр дорвитой өөрчлөлт хийчхэж болохгүй гэж? Ийм зориг байж болох уу? Хоёрдугаарт нь Их дээд сургуулиуд ахисан түвшний сургалт буюу магистр, докторын сургалт нэлээн асуудалтай байгаа тухай сая ярьж байна.Тэгэхээр эцсийн дүндээ ердөөсөө багштай холбоотой л гэж бодож байна.Багш бол сайн багш байх ёстой. Сайн судлаач байх ёстой. Эрдэм шинжилгээнийхээ бүтээлээ сайн хэвлүүлж чаддаг байх ёстой. Тодорхой хэмжээгээр улсдаа болоод олон улсын түвшиндээ хүлээн зөвшөөрөгдөж өөрийнхөө сургуульд тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг чангаагаад аваад ирэхээр хэмжээний ийм чадвартай хүн байх ёстой. Тэгэхээр энэ хүнийг хөгжих гол эх үүсвэр нь ердөөсөө л мөнгөтэй холбоотой буюу судалгааны их сургуулийн санхүүжилттэй холбоотой. Өнөөдөр дээд боловсролын асуудлыг ярихад коллежийн сургалтын асуудалыг огт хөндсөнгүй шүү дээ.Тэгэхээр магадгүй энэ дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн асуудал бол дараа дараагийн өшөө олон удаагийн уулзалт хурал цуглааныг хийххэрэгтэй болж байх шиг байна. Тэрэн дээр өшөө их нарийн асуудлууд гарах байх аа. Гуравдугаарт ЕБС-ийн багшийн нийгмийн асуудал, цалин хөлсний асуудал сайн шийдэгдээд явчхаж байгаа юм. Тэгтэл дээд боловсролын сургуулийн багшийн хүүхэд яагаад ЕБС-ийн багшийн хүүхэд шиг их дээд сургуульд сурах боломжоор хангагдахгүй байгаа юм бэ? 40%-аар ч гэдэг юм уу 20%-аар ч юм уу нэмэгдэх боломж байхгүй байна вэ? Тэгэхээр боловсон хүчний асуудлыг жигд сайн анхаарахгүй бол болохгүй нь ээ. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээрдээд боловсролтой боловсон хүчнүүдийн цалин хөлсийг харьцуулаад аваад үзэх юм бол дээд сургуульд ажиллаж байгаа багшийн цалин бол нэхих дээшээ явахгүй байх. Тэр битгий хэл бараг ер нь автобусны жолооч, аягүй болгудамж цэвэрлэж байгаа ажилтны цалингийн дайны цалин аваад явж байж бас магадгүй шүү дээ. Тэгэхээр яагаад оюуны хөдөлмөрийг ингэж хямдхан үнэлээд байгаа юм бэ?энэ асуудлыг бодож гаргаж ирж тавихгүй бол алсдаа их сургуульд багшлах багш олдохгүй болж магадгүй шүү л гэж хэлмээр байна.