2025.01.14

О.Батнайрамдал: Их сургуулийн менежментийн гүйцэтгэлийг тухайн сургуулийн төгсөгчдийн ажилд орсон байдлаар дүгнэх ёстой.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Жил болгоны санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг Засгийн газар хэрэгжүүлж, дүн шинжилгээ хийн заавал тайлагнаж байх ёстой.
• Аудитын дүгнэлтээр асуудлууд гараад байхад ач холбогдол өгөөгүйн улмаас ангал үүссэн том жишээ бол Боловсролын зээлийн сан.
• Их сургуулийн менежментийн гүйцэтгэл төгсөгчдийн ажилд орсон хувиар тооцогдох ёстой.
• Их сургуулийн төгсөгчид болон ажил олгогч аж ахуйн нэгжүүдтэй их сургуулиуд ойрхон түншилж эргэх холбоотой ажиллах ёстой.