2025.01.14
Л.Соронзонболд: Хуучин арга барилаас бус шинэлэг байдлаар ажиллахад анхаарч ажиллаарай
Хууль зүйн байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн одоо ажиллах журам 2006 онд батлагдсан нэг журам байдаг юм байна. Тэр журмын Хяналтын зөвлөлийн гишүүний эрх дээр санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалт дээрсанал боловсруулах эрхтэй байгаа. Тэгэхээр өөрөө энэ талаар нэлээн ажиллаж байсан хүний хувьд. Яг энэ чиглэлээр ямар ажлууд хийе гэж төлөвлөж байна вэ? Одоо хяналтын зөвлөлийн гишүүн болох юм бол энэ тал дээр хяналтын зөвлөл нэлээн санаачилгатай ажиллаж санхүүгийн гүйцэтгэх хорооны одоогийн явж ирсэн хуучин арга барил дээр биш шинэлэг байдлаар ажиллах дээр анхаарч ажиллах шаардлагатай байх аа.
Түүний асуултад ажлын хэсгээс хариуллаа.