2025.01.09

Н.Батсүмбэрэл: Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдах бололцоог нээж өгөх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

Оруулж ирсэн асуудлыг дэмжиж байна. Асуулт байна. Нэгдүгээрт, 6 дугаар зүйл дээр байгаа гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж болно гэсэн байгаа. Болно гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энэ ньтодорхой тоо зааж үг хэлнэ гэсэн үг үү? Нийт гишүүд үг хэлнэ гэсэн үг үү? Үүнийгхоёрдмол биш нэг болгох нь зөв байна. Өөрөөр хэлбэл энэ чухал асуудал учраас төсөвтэй ижил бүх Их хурлын гишүүд үг хэлэх нь зүйтэй гэсэн ийм саналтай байна.

7 дугаар зүйл дээр ил санал хураалтаас гадна,Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдах бололцоог нээж өгөх шаардлагатай. Зарим асуудлыг хаалттай ярих шаардлага үүсэж болзошгүй.12 дугаар зүйл одоо явж байгаа гэрээнд зориулсан маягтай болчхоод байдаг. Үүнийг тодотгож хариулж өгнө үү.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn