2024.12.19

Ж.Алдаржавхлан: Нийслэл хотыг газан дулаанаар халаах ажлын тооцоолол ямар байгаа вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2024-12-19-ний өдрийн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

Нэгдүгээрт, нийслэл хотыг газын дулаанаар хангая гэдэг асуудал дээр дооргүй яригдаж эхэллээ. Танай яамны бодлого яг юу юм бэ? Энийг дэмжиж байгаа юм уу үгүй юм уу. Ийм боломжтой юу үгүй юу гэдгийг хариулж өгнө үү.

Хоёрдугаарт, эрчим хүчнээс хараат амьдарна гэдэг чинь "хөлөө тушуулчихсан тийм адуу" шиг л болчхоод байна гэсэн үг шүү дээ. Түүнчлэн Эгийнголын УЦС хэзээ ашиглалтад орох юм. Орох юм уу эсвэл бүр орохгүй юм уу. Бидэнд тэр станцыг барих итгэл найдвар байна уу үгүй юу.Яг бодит байдал юу байгаа юм бэ гэдгийг одоо хариулж өгнө үү?

Гуравдугаарт, эрчим хүчний зохицуулах хороо гэж яг юу хийдэг байгууллага юм бэ? Зөвхөн тариф нэмдэг юм уу, зөвхөн тусгай зөвшөөрөл олгодог юм уу. Хэрэв зөвхөн тариф нэмдэг ажил хийдэг бол үүнийг чинь заавал байгууллага биш хэдэн эрдэмтэн сууж байгаад ч нэмж болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан