УИХ-ын үндсэн чиглэл батлагдлаа
2024.12.27
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай

УИХ-ын үндсэн чиглэл батлагдлаа

УИХ-ын /2024.12.27/-ны өдрийн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил, төмөр замаар холбогдох тухайд УИХ-ын үндсэн чиглэл батлагдлаа.

УИХ-ын гишүүн Б.Уянгын хувьд онцлох заалт нь “Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хамтран ажиллана” гэдэг байлаа.

Хэлэлцээр Монголын талд хамгийн их үр өгөөжтэй байх байдлаар үзэглэгдэнэ гэж найдаж байна.