Н.Алтаншагай: Багш нарын 3 болон 5 жилийн нэмэгдлийг орон нутаг гэж ялгахгүй өгөх ёстой
УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны өчигдрийн /2024.12.18/ хуралдаанаар боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, түүнчлэн боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай асуулт асууж, хариулт авав.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажилчин албан хаагч. Харин сургууль, цэцэрлэгт захирал эрхлэгч дээр нь багш гээд үндсэн орон тоотой. Шинэ хууль хэрэгжсэнээр цахилгаанчин, туслах, тогооч, аяга угаагч гэх мэтчилэн боловсролын байгууллагад байгаа захиргааны арын албаныхан хүнд байдалд орсон гэх саналуудыг сургууль цэцэрлэгийнхэн ихээр хэлж байгаа юм. Тэгэхээр буцаад орон тоогоо нэмж авъя л гэдгийг сургууль цэцэрлэгийнхэн маань хэлж байна. Үүн дээр бодитой хариулт өгнө үү.
Өмнөх хуулиар аймаг, дүүрэг нь өөрөө томилгоог хийдэг байсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор буцаад Боловсролын яам болон газар руугаа явчихсан. Орон нутагтайгаа нөгөө боловсролын байгууллага нь ойлголцож, хамтарч ажиллахад ийм асуудлууд яг бодит хөрсөн дээр үүсэж байгаа юм. Энэ дээр нэг яаж шинэчлэх юм. Цаашдаа уг асуудал ямар хэлбэр рүү шилжиж вэ.
Хөдөө орон нутагт байгаа багш нар гурав болон таван жил ажилласан үедээ зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг авдаг. Энэ нь Улаанбаатар хотод ч тулгамдсан асуудлуудын нэг мөн шүү. Нэг ангид 40-60 хүүхдэд хичээл зааж байгаа багш нар байна. Тэгэхээр энэ нэмэгдлийг орон нутаг гэж ялгалгүй шийдвэрлэх асуудал дээр онцгойлон шийдвэр гаргах хэрэгтэй байна. Түүнчлэн Улаанбаатар хотын алслагдсан сургуулиудын багш нарт 3 болон 5 жилийн нэмэгдэл олгож байгаа. Энийг төвийн яг ачаалалтай байгаа Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр хэрэгжүүлж, багш нарт мөн нэмэгдэл олгомоор байна. Энэ хэрэгжээд явах боломжтой юу.
Их, дээд сургуулиуд дээр ёс зүйн асуудалтай холбоотой олон гомдлууд ирдэг. Тэр бол тухайн их дээд сургуулиудын дотоод асуудал байх. Ганц хичээлийн шалгалтаас болоод тухайн оюутныг гурав дөрвөн жил төгсгөөгүй сургууль байна. Оюутан эрхлэгчтэйгээ үл ойлголцсоноос болоод дөрвөн жил төгсгөөгүй. Энэ чиглэлээрх гомдлууд надад ирсэн байгаа. Энэ бол Соёл урлагийн их сургуулийн харъяа сургууль бөгөөд салбарын сайдад нь мэдээллийг нь өгье. Намайг дүүргийн Засаг дарга байхад л яригдаж байсан асуудал. Гурван жил би өөрөө хөөцөлдөөд бараагүй, сүүлдээ орхисон. Албан тоотгүй хүсэлт өгөхөөр яасан их танилтай юм гээд улам дарамтлаад. Ингээд шалгалт өгөхөөр хөөгдөөд гарчихдаг. Гурван кредиттэй ганцхан хичээл. Тэгээд тэр эмэгтэй айлын ганц хүүхэд маш хүнд байдалд орсон" хэмээв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn