УИХ-ын гишүүн З.Мэндсайхан
2024.08.23

З.Мэндсайхан: Цаашид бүс нутагт үйлдвэрлэл хөгжүүлэхдээ татварын ямар бодлого баримтлах вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан Алт” хөтөлбөр батлагдсан байгаа. Нэг талдаа “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын тогтвортой мал аж ахуй эрхлэлтийг дэмжээд байдаг. Нөгөө талдаа хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих бодлого хаягддаг. Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан Алт” хөтөлбөр дээрээ зээлийн батлан даалтын санг нь уях, баталгааг гаргаж өгөх. Хөнгөн үйлдвэрүүдтэй бүс орон нутагт хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд зээлийн батлан даалтын санг ямар хэлбэрээр явуулах, “Шинэ хоршоо” хөдөлгөөн шиг холбож өгч болохгүй юм уу!

Үйлдвэр технологийн парк байгууллаа гэж байгаа. Ажил хэрэг болоод явж байгаа нь зөвхөн Баруун бүс. Гэтэл эрх зүйн орчноороо энэ дээр ямар нэг татварын ялгаатай бодлого байхгүй! Тиймээс цаашид бүс нутаг руу үйлдвэрлэл хөгжүүлэхдээ татварын ямар бодлого явуулах вэ?

Баруун бүсийг эрчим хүчний тэргүүлэх чиглэлтэй хэмээн тодорхойлчихсон байгаа. Тэгвэл бүс нутагт дулааны дэд бүтэц асуудал хаягдаад байна шүү дээ. Үүн дээр хариулт өгнө үү.

Түүний асуултад, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан