Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзав
2024.05.28

Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзав

Тус улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар манай улсын хөгжлийн бэрхшээлтэй 600 иргэнд гар, хөлийн протез хийхээр болсон. Одоогоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд протез хийлгэх иргэдийн нэрсийг гаргах, ажлын байр, хүлээлгийн өрөө бэлтгэх зэрэг ажлууд хийгдээд байна.

Энэ төсөл протезийн үйлдвэрийн ажилчид болон хоёр орны эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид харилцан туршлага солилцоход чухал ач холбогдолтой юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан