Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий ажил олгогчдын зөвлөгөөн боллоо
2024.05.20

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий ажил олгогчдын зөвлөгөөн боллоо

СХД-ийн хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийн үйлдвэрлэгч иргэдийн уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажил олгогчдын зөвлөгөөн, “Black Friday-Үйлдвэрийн үнээр” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2024 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн ам 228535, хөдөлмөрийн насны ажилгүй иргэд 7749, хөдөлмөр эрхэлж буй хүн ам 118287, үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж буй 9579 иргэн байна. Мөн 25836 ААН байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 5187 иргэн бий.

Одоогийн байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 250 ААН-ийн 1000 гаруй нээлттэй ажлын байр бэлэн байгаа ба ажил олгогчоос 7 хоног тутам 250 гаруй ажлын байрны захиалга ирж байна.

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд ажил олгогч 20 үйлдвэрлэгчийн үзэсгэлэнгээс гадна Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсээс иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан