2024.05.20

ХҮН ТӨРӨЛХТӨН ИЛҮҮ САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ШУДАРГА НИЙГМИЙН ШИНЭ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЦАГ ИРСЭН

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ БОЛ НИЙГМИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ ХҮЧ 

Дэлхий дээр байгаа 8 тэрбум хүн бүгд сайхан амьдрах эрхтэй. Харамсалтай нь амьдрал хүссэнээр байдаггүй. Амьдралын хууль, нийгмийн орчин, хүн төрөлхтөний ялгаа асар их бий. Өнөөдөр 2 тэрбум хүн ядуу амьдарч байна. “Тэгш хүртээмжтэй өсөлт, хөгжил”-ийн талаар улс орнууд, салбар бүр ярьдаг болсон. НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага өөрөөр хэлбэл нэг хэсэг нь хэт их баян чинээлэг, нөгөө хэсэг нь дэндүү их ядуу болсноор улс орнууд тогтворгүй, геополитик, нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй байдал руу орж байна.

Тийм учраас дэлхий дээр томоохон гүрнүүд ядуу орнуудын золиос болох эрсдэл гарч ирдэг. Бидний хувьд жирийн нэг ажилчны зовлон жаргалыг чих тавиад сонсох юм бол их олон зүйлийг өгүүлдэг. Үйлдвэрчний эвлэлд ядарсан зүдэрсэн, ажлаасаа халагдсан, уурлаж бухимдсан, эрх ашиг нь зөрчигдсөн иргэд тэсэхээ байхдаа л ирж байгаа. Тийм учрааc үүнийг л тэнцвэртэй байлгахгүй бол монголчууд бид нар чинь цөөхүүлээ бие биеэ хайрлаж, бий болгосон баялгаа шударгаар хүртэх эрхтэй хүмүүс. 

Яагаад бид Скандинавын орнууд шиг хүн амын 80 хувь нь дундаж чинээлэг, амьдралаа аваад явахуйц чадвартай, тэгш хүртээмжтэй хөгжиж болохгүй гэж. Мэдээж нийгэмд тодорхой ядуу хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгүүд байна. Бид 30 жилийн түүхийг эргээд харахаар нийгмийн ялгарал хэт их бий болчихсон. Энэ бүхний тэнцвэрт байдлын төлөө үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажилладаг, тэмцдэг. 

Бид өнгөрсөн 30 жилийн түүхээ харвал хангалттай хуваагдаж, талцсан. Нэг л өдөр нийгэм чинь хорсолдоо шатсан дээрэлхэх, заналхийлэх, хүчирхийлэлд залхсан хүмүүс босох цаг ирчихээд байна. 

30 жил гэдэг бол хүний эрхийн талбарт хангалттай дүгнэлт хийх хугацаа. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, Олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллага ч гэсэн Нийгмийн шинэ гэрээ, хэлэлцээр гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Энэ бол асуудлыг цоо шинээр авч үзэн, шударга гэрээ хэлэлцээр байгуулъя, өөрөөр хэлбэл ажилтан ямар цалинтай байх юм, ажил олгогч ямар үүрэгтэй байх юм, төр засаг нь ямар үүрэгтэй байх юм гэдгийг шаардаж байна. Монголын Үйлдвэрчний эвлэл ч Нийгмийн шинэ гэрээ, хэлэлцээр гэдэг зүйлээ Засгийн газартаа шаардаж шахаж ажилласан. 

Сүхбаатарын Эрдэнэбат гэдэг хүний хувьд мэргэжлээ эзэмшээд, их сургуулиа төгссөн цагаасаа л үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж, өнөөдөр байгууллагынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Би бол жирийн л ажилтны хүүхэд. Аав маань насаараа Хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт Ус сувгийн салбарт ажиллаж байсан энгийн ажилчин хүн. Ээж маань эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан энгийн л нэг ажилчин. Ийм л эцэг эхийн хүүхэд. Багаасаа мал дээр өсч, хөдөө, гадаа ажил хийж, оюутныхоо төлбөртөө нэмэрлэх гэж зуны амралтаар барилга дээр ажиллаж жирийн ажилчны цалингийн амтыг мэдэрсэн. Түүнийхээ төлөө бусдын төлөө дуугарах ёстой тэмцэх ёстой гэдгийг  ухамсарласан. 

Би хамгийн олон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн сайд нартай уулзсан хүн байх. Олон ч хүн дуртай байдаггүй байх, ялангуяа өндөр албан тушаалтай, хүний эрх зөрчдөг хүмүүс надад дургүй байдаг байх. Гэхдээ бид аливаа нийгмийн тэнцвэрийг хангаж байх ёстой. Би л дуугарахгүй бол бусдын өмнө буруутай юм шиг бодогддог хааяа ууртай, догшин дугардаг байх тэгэхдээ би өөрийнхөө төлөө бус энд, тэнд эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүсийн төлөө дугардаг. Тэр хүмүүс үйлдвэрчний эвлэлийн байгууллагада хандахдаа энэ хүн л намайг хамгаалах байх, туслах байх гээд ирдэг.

МҮЭХ-д олон гишүүн, сонгуультнууд ажилладаг. Тэд маань хэнээс ч барьцаа нэхэхгүйгээр бусдын төлөө явж байдаг тул би тэднээрээ бахархаж, үйлдвэрчний эвлэлийн ажлаа баргийн хүнд олдохгүй хувь заяа гэж боддог. Өөрөөр хэлбэл бусдад тусалж, бусдын амьдралыг эергээр өөрчилсөндөө баярлаж явдаг хүмүүс бол үйлдвэрчний эвлэлийн хүмүүс. 

Дэлхийн өндөр хөгжилтэй, Парламент нь төлөвшсөн улс орнуудад парламент, Засгийн газарт нь зайлшгүй хүлээн зөвшөөрөгдөн сонгогдон ажилладаг хүмүүс бол үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гарсан төлөөлөгчид байдаг. Өнөөдөр Монгол Улсын парламентад нэг л хүн сонгогдсон байна. Энэ залгамж үргэлжлэх ёстой. Учир нь нийгмийн бүх давхаргын төлөөлөл “Бага ард түмэн” буюу УИХ-д байснаар хууль, эрх зүйн орчинг нийгмийн тэнцвэрийн хангахуйц болгоход оролцоно.

Тиймээс нийгмийн төлөөллийн хувьд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ажилчин ангийн зовлон жаргалыг мэдэрсэн төлөөлж чадах бусдын төлөө золиос гаргаж үзсэн олон лидер, манлайлагч нар шийдвэр гаргах түвшинд байх ёстой гэж боддог. 

Нийгмийн тэгш оролцоог хангах гэдэг утгаараа төрөө зөв засчих юмсан гэж боддог. Сүүлийн 30 жил улс төрийн намуудын төлөвшил, төрийн гаргасан шийдвэрийг ард түмэн хир таатай хүлээн авч байна гэдэг нь “Бага ард түмэн” байж чадаж байна уу гэдгийг харуулж байна. Хамгийн чухал зүйл бол төр аливаа шийдвэрийг 7 хэмжиж 1 огтолж байж гаргах ёстой юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn