Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03

Замын-Үүд суманд ажиллаж байна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт өнөөдөр /2024.05.03/ Замын-Үүд суманд ажиллаж байна.

Замын-Үүдийн 0108 ангид Хилийн цэргийн ахмад хилчид, ангийн бие бүрэлдэхүүн болон Соёл спортын төвд Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа. УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, 2020-2024 оны ажлын тайлан, 2024 онд хийгдэх бүтээн байгуулалтууд, УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй хууль тогтоомж, цаг үеийн асуудлуудыг танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.