2025.04.18

А.Ариунзаяа: Албан тушаалтнууд нэр дэвших эрхээ аваагүй байхад наана нь ажлаа хүлээлгэж өгөх нь зохистой юу?

ИХ-ын чуулганы /2025.04.18/-ны хуралдаанаар Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан учраас хуулийн дагуу 12 сарын 31-нээс өмнө ажлаа өгөх ёстой гэдэг хуулийн дагуу ажлаа өгч чөлөөлөгдсөн. Харамсалтай нь улс төрийн нам дээр ирээд их хурлаар, бага хурлаар нэр дэвшигчээр сонгогдоогүй учраас эргүүлээд одоо намайг томилооч ээ гэдэг. Ийм асуудлаар УИХ-ыг шүүхэд өгч байгаа маргаан үүссэн гэж ойлгосон. Хэрэв хариуцлага тооцуулчихсан байсан бол таны хэлж байгаачлан. Шүүхэд эргэж хандахгүй байх болов уу? Энэ бол арай өөр харилцаа. Шүүхэд өөрөө өгч байгаа нь эргээд намайг ажилд тавиач ээ яагаад намайг чөлөөлчхөв өө гэж тавьж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа нь үнэн. УИХ-аар өөрөө хүсэлтээ өгч чөлөөлөгдчихөөд эргээд намайг тавьсангүй ээ гэж УИХ-ыг шүүхэд өгөх нь бол буруу. Цэцийн шийдвэртэй холбоотой ажлын тайлангаа хүн болгон аливаа этгээд нээлттэй тавьж болохоор болчихлоо. Тэгэхээр ер нь 12 сарын 31-нээр албан тушаалтан ажлаа заавал өгөх ёстой юу? үгүй юу? Энэ нь өөрөө эргээд УИХ-ын гишүүн ажлаа өгөхгүйгээр УИХ-д нэр дэвшээд байгаа нь өөрөө бас давуу байдал үүсгэж байгаа. Ерөнхий концепцоор нь авч үзэх юм бол.  Ер нь албан тушаалтнууд нэр дэвших хүсэл тээсэн ч бай үгүй ч бай заавал эрхээ аваагүй байхад наана нь ажлаа өгөх нь зохистой юм уу? Хүний эрхэд нь халдаад байгаа юм биш биз дээ? Үүнийг Сонгуулийн тухай хуулиар эргэн харж үзэх ёстой юм биш үү гэдэг ийм саналыг хэлж байна. Хариуцлага тооцуулж чөлөөлөгдсөн юм уу эсхүл нэр дэвшигч болноо гэсэн өөрийн хүсэлт тээж ажлаас чөлөөлөгдөх ийм хүсэлтээ өгч байсан юм уу. Цаашлаад ажлаа заавал 12 сарын 31-нээс өмнө өгдөг байх харилцааг зохицуулах шаардлагатай юу? үгүй юу? гэдгийг хуульчийн зүгээс тайлбарлаж өгөхийг хүсэж байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуллаа.