Хөвсгөл аймгийн сумдад ажиллалаа
Сүрлэг өндөр уулс, ус мөрөн, үзэсгэлэнт байгальтай Дархадын цэнхэр хотгорт Улаан-Уул, Баянзүрх сумдын иргэд, малчидтай уулзлаа.
Уулзалтад ирсэн иргэд хуулийн төслүүд дээр санаачлагатай ажилладагт талархал илэрхийлж байна. Мөн "Шинэ хөдөө", "Шинэ хоршоо" хөдөлгөөнүүдийн талаар асуулт асууж, саналаа солилцлоо.
Хөвсгөл аймгийн хойд хязгаар болох Улаан тайга, Соёны нуруу, Хөвсгөл нуур орчмын нутаг Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдын иргэд, малчидтай уулзлаа.Уулзалтаар ️Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, "Шинэ хөдөө" төсөл, "Шинэ хоршоо үндэсний хөдөлгөөн"-ий талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож байна.
Хөвсгөл аймгийн Тариалан, Түнэл сумдад ажиллалаа."Уул уурхайн биржийн тухай хууль" батлагдсанаар төсвийн орлого даван биелэж тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэгдсэнд иргэд талархалтай байна.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02