2024.04.12

Ц.Цэрэнпунцаг: Хөрөнгө оруулах нэрээр газраа барьцаалж огт болохгүй

Хөрөнг оруулалтын тухай хуулийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа.  Уг хуулийн талаар УИХ-ын гишүн Ц.Цэрэнпунцаг тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Хөрөнгө оруулалтын тухай хуулинд гадны иргэдэд газрыг эзэмшүүлэх заалт хасагдсан, тэр чигээрээ орж байна. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд газраа урамшуулал болгож, нөхцөл болгож болохгүй.

Тиймээс газраа барьцаалж огт болохгүй гэх агуулгаар батлагдлаа. Газрын хуулинд зааснаар Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлсний үндэсэн дээр гадаадын аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмшүүлэх ёстой.

Хөрөнгө оруулалтын хуулиар газар эзэмшиж байсан ААН-үүд яах вэ. Цуцласан хэдэн ААН байна вэ?

-Манайд уурхай эзэмшиж байгаа компаниууд дандаа монголд бүртгэлтэй, монгол эзэнтэй байдаг ч цаад эзэн нь мэдэгддэггүй. Яг хэд н, гадаад эзэнтэй байна гэсэн тооцоо, судалгаа байхгүй учир сонсгол хийх гэж байна. Ч.Хүрэлбаатар сайд ТЕГ-т хандсан.

Танай бүлгийнхэн нэгдсэн саналд яг хүрсэн үү?

-Д парламент дээр 100 мянган иргэн саналаа өгч, энэ хууль буцаагдсан. Харин санал хуурамч уу үгүй юу гэдгийг хууль, хяналтынхан шалгаж, тогтоох биз.